Saturday, February 25, 2012

Хар тэнгис

Хар тэнгис нь зүүн өмнөд Европд, Анатолийн хойг (Турк) дээр байрлах, эх газар дундын тэнгис юм. Уг тэнгис нь Газар дундын тэнгис, Эгейн тэнгисээр Атлантын далайтай холбогдоно. Босфорын хоолой нь Хар тэнгисийг Мраморын тэнгистэй, улмаар Дарданелийн хоолой нь Эгейн тэнгистэй холбоно. Эгейн тэнгис нь Газар дундын тэнгисийн нэг хэсэг гэж тооцогддог байна. Эдгээр тэнгисүүд (уснууд) нь Ази болон Европ тивийн хил юм. Хар тэнгис нь баруун хойд талдаа Керчийн хоолойгоор Азовын тэнгистэй холбогдоно.
Хар тэнгисийн нийт талбай нь 436400 км2, [1], хамгийн их гүн нь 2200 метр [2] хүрнэ. Газар дундын тэнгистэй адил Хар тэнгис рүү жилд 200 км³ Атлантын далайн ус урсаж ирэх бөгөөд ууршилтын улмаас ус нь харьцангуй өндөр давсжилттай болдог байна. Эх газраас жилд 320 км³цэнгэг ус цутгах бөгөөд уг тэнгист цутгадаг хамгийн том мөрөн бол Дунай мөрөн юм[3].

Турк, Болгар, Румын, Украйн, Орос, Гүрж улсууд Хар тэнгистэй хиллэнэ[4]. Крымын хойг нь Украйны автономит эрхтэй муж юм.

 

No comments:

Post a Comment